Тээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дуусгавар болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран төлөх журмыг 2015 оноос мөрдөж эхэлсэн.
Дээрх журмын дагуу энэ сард 5, 0 тоогоор төгссөн улсын дугаар бүхий автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төлөхийг анхаарууллаа. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусах юм байна.

Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа заасан хугацаанд харъяалах татварын албанд төлнө.
Тодруулбал нэгдүгээр сард 1, 6 хоёрдугаар сард 2, 7 гуравдугаар сард 3, 8 дөрөвдүгээр сард 4, 8-ын тоогоор төгссөн улсын дугаартай автомашины татварыг төлөх юм байна.
Татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан.

Б.Заяа