“МИАТ”агаарын шинэ хөлөгтэй боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Oман улсын “Oman Air S.A.O.C” компанийн Боинг 737-700 загварын агаарын хөлөг Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд өнгөрсөн шөнө газардлаа.
Уг хөлгийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани хоёр жилийн хугацаанд түрээсээр ашиглах юм. Боинг 737-700 агаарын хөлгийг нислэгийн шинэ чиглэлүүддээ ашиглах юм Тус компани ирэх сарын 22-ноос БНСУ-ын Бусан хот руу долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлддэг болох юм. Мөн 11 дүгээр сараас Тайландын нийслэл Бангкок хот руу шууд нислэг хийхээр төлөвлөж байгаа аж.
Түүнчлэн “МИАТ” компани 2019 оны нэг, хоёрдугаар улиралд “Боинг 737 Макс 8” загварын агаарын хөлгийг 12 жил түрээсээр ашиглахаар тохиролцоод байгаа аж.
Ч.Ариунболд