НӨАТ-ын ээлжит сугалаа энэ сарын 21-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-11 15:54:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын ээлжит сугалаа энэ сарын 21-ны 19.30 цагт Бямба гарагт болно.

Сугалааг “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм. Энэ удаагийн тохиролд өнгөрсөн сарын 01-30-ны хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд хамрагдана. Сугалааны Супер сугалааны шагналын сан 250 сая төгрөг байх юм.

Иргэд өнгөрсөн сард худалдан авалт хийсэн баримтээ дөрөвдүгээр сарын 20-ны 23.59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр сугалаанд хамрагдах боломжтой юм.

Ч.Ариунболд
相关新闻