ЮНЕСКО Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд бодлогын түвшинд дэмжин ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.БСШУС-ын сайд Ж.Батсуурь ЮНЕСКО-гийн Жакартагийн төлөөлөгчийн газрын захирал профессор Шахбаз Ханыг хүлээн авч уулзлаа.
Профессор Шахбаз нь 2008 онд ЮНЕСКО-ийн Парис дахь төв оффис, 2012-2015 онд ЮНЕСКО-гийн Жакарта дахь төлөөлөгчийн газрын дэд захирлаар тус тус томилогдон ажиллаж, 2015 оноос эхлэн ЮНЕСКО-ийн Жакарта дахь төлөөлөгчийн газрын захирлаар ажиллаж байна.
Уулзалтаар талууд шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэн хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн ажиллахаар тохиролцлоо. ЮНЕСКО-гийн зүгээс Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Профессор Шахбаз нь БСШУСЯ-наас жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг “Инновацийн долоо хоног”-ийн хүрээнд Инновацийн форумд илтгэл тавьж оролцсон юм.
Өмнө нь БСШУЯ ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Жакарта дахь төлөөлөгчийн газар болон Азийн Шинжлэх ухаан технологийн бодлогын сүлжээтэй хамтран Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж байв.

Ж.Болор