Хилчид шуурганд уруудсан 4000 малыг тогтоожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн 0132 дугаар ангийн захирагч, дэд хурандаа О.Батгэрэлээр ахлуулсан шуурхай бүлэг энэ сарын 10-12-нд Дорнод аймгийн 400 малыг хил давахаас нь өмнө тогтоожээ.
Өнгөрсөн өдрүүдэд Дорнод аймгийн ихэнх нутгаар салхины хурд ширүүсч, хүчтэй цасан шуурга шуурсан байна. Шуурганы улмаас улсын хилээс 50-80 километрт нутагладаг, Чулуунхороот, Чойбалсан сумын 30 гаруй айлын 3800 адуу, 355 үхэр, 200 бог уруудсан байна. Уруудсан малыг дэд хурандаа О.Батгэрэлээр ахлуулсан шуурхай бүлэг Цагааннуур, Харнуур, Зоргон, Тарган-Ухаа заставын хилчидтэй хамтран зогсоожээ.
Дээрх 4000 гаруй тооны малыг улсын хил дээр тогтоосноор ард, иргэдэд учирч болзошгүй 3.1 тэрбум төгрөгийy хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.

Ч.Ариунболд