Статистик мэдээлэл нийгмийн амьдралын шийдвэр гаргахад чухал үүрэгтэйг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-17 09:29:11
Ховд/МОНЦАМЭ/ Үндэсний Статистикийн хороо Ховд аймгийн сумдын 91 багийн засаг дарга, статистикийн асуудал хариуцсан ажилтнуудад статистик ур чадварыг ахиулах сургалт зохион байгуулж байна.
Тус Үндэсний Статистикийн хорооноос 17 дахь удаагаа тус аймагт  явуулж байгаа сургалтад Үндэсний Статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал, Хүн ам, нийгмийн статистикийн газрын шинжээч Т.Жаргалсайхан нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт  оролцож байна.
Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог  сургалтад оролцож байгаа Багийн Засаг дарга, статистикийн асуудал хариуцсан ажилтнуудад хандаж ”Төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, ард иргэдэд хүргэх,тэдний санал бодлыг сонсож ажиллах, шийдвэр гаргаж ажиллахад төрийн анхан шатны нэгж болох багийн засаг дарга нар статистик мэдээллийг үнэн зөв, шуурхай, чанартай тоон мэдээллээр хангахад нэгдмэл зорилготой ажиллах хэрэгтэй. Багийн Засаг дарга нар хүн ам,  мал тооллого, цэргийн бүртгэл, бууны хураамж гэх мэт олон тооны судалгаа гаргадаг. Энэхүү тоон болон статистикийн  мэдээллийн цаана нийгмийн амьдралд бодлого шийдвэр, тооцоо судалгаа гаргахад чухал үүрэгтэй учраас хариуцсан ажил үүрэгтээ сэтгэл зүтгэл гаргаж  амжилт гаргахыг” хүслээ.
Нийгмийн амьдрлын олон асуудлууд, ард иргэдийн амьжиргаа ямар түвшинд байгааг тоогоор илэрхийлж, бодлого шийдвэр гаргах, тооцоо судалгаа  хийх, статистик мэдээ, түүвэр судалгаа зохион байгуулах, мал тэжээвэр амьтны судалгаа, эд хөрөнгийн тооллого, хүн ам өрхийн мэдээлэл мэдээлийн сан бүрдүүлэхэд Багийн Засаг дарга нар шууд шийдвэр гаргагч нарт нөлөөлдөг хариуцлагатай үүрэг хүлээдэг  гэж ҮСХ-ны дарга А.Ариунзаяа мэдээллээ.
Ийм учраас статистик тоон мэдээллийг гаргахад илүү чанартай, бодитой гаргах, статистик ур чадвараа ахиулахад Статистикийн салбар хууль, эрхзүйн орчин, үйл ажиллагаа, Багийн Засаг дарга, сумдын статистик мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг, Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ, Эдийн засгийн салбаруудын мэдээ тайланг гаргахад анхаарах асуудал/худалдаа, аж үйлдвэр, тээвэр, барилга, зочид буудал, зоогийн газар, үнэ/ зэрэг   статистик мэдээлэл,мэдлэгээ дээшлүүлэхэд Үндэсний Статистикийн хорооны мэргэжилтнүүд сургалтаар дамжуулан мэдлэг, хандлага, ажлын арга барилд шинэчлэлт хийхээр ажиллаж байна.
Статистикийн ур чадвар ахиулах сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр мэдлэг мэдээллийг нь ахиулж, хоёр дахь өдөр оролцогчид дадлага ажил хийж, мэдлэгийн сорил авах, статистик мэдээллийн үйлчилгээ цахим хуудаснаас мэдээлэл авах, мэдээллийн технологийн мэдлэгээ дээшлүүллээ.
                                                                                                                                      А.Бямбасүрэн
 
相关新闻