Дорноговийн нутгаар шороон шуурга шуурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-20 09:30:58

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн УЦУОША-наас гаргасан мэдээллээс үзэхэд өнөөдөр буюу тавдугаар сарын 20-нд ихэнх нутгаар салхи 14-16 метр секунд хүрч шороон шуурга шуурч байна.
Салхины хурд ихсэж  зарим нутгаар 18-20 метр секунд хүрч   шороогоор шуурч байгаа тул УЦУОША-наас орон нутгийн малчдад үүрэн телефоны “Мобиком”, “Скайтел”, “Юнител”, “Жи мобайл”-ын сүлжээг ашиглан “Масс мессеж” бүхий цаг агаарын анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэжээ.
Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр тус аймагт  агаарын температур 37 хэмд хүрч халсан юм.  Шороон шуургатай, халуун, тоосжилт ихтэй үед холын замд гарахгүй байх, мал сүргээ ойрхон байлгах, бага насны хүүхдийг  хараа хяналтгүй явуулахгүй байхыг анхаарууллаа.

Х.Эрдэнэбулган

相关新闻