Монголын тайзнаа анх удаа “Галт шувуу” бүжгэн жүжгийг толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан Японы "Токио Комаки балет"-ын 50 хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд анх удаа Игорь Стравинский “Галт шувуу”, Ф.Шопены “Шопениана” бүжгэн жүжгийг сонгодог урлаг сонирхогчдод толилуулахаар боллоо.
Япон улсын анхны балетын “Токио Комаки балет” компани нь 2016 онд 70 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд Ази тивийн хамгийн их түүхтэй компани юм. Тус компани нь УДБЭТ-тай хамтын ажиллагаа эхэлснээс хойш хагас зуун жилийн түүхийг хамтдаа бүтээсэн байна.
Тоглолтод урилгаар МУГЖ Соёлын элч Д.Алтанхуяг оролцох юм. Энэхүү тоглолт нь балетын урлагаар дамжуулан соёлын хамтын харилцаа болон Япон, Монголын ард түмний харилцан бие биенийгээ ойлгож мэдэх, энх тайван, эв найрамдлыг улам гүнзгийрүүлэхийг зорьж байгаа юм.
“Галт шувуу” бүжгэн жүжгийн хөгжмийг Игорь Стравинский бичиж, Сергей Петрович Дягилевийн удирдсан “Русь балет” труппын бүжигчид 1910 онд Парисын театрт анх удаа тоглосон бүтээл юм. “Токио Комаки балет” компани 1954 онд энэхүү бүжгэн жүжгийг Токиод анх удаа тайзнаа толилуулж танилцуулсан түүхтэй.
Харин Шопениана” балетын хөгжмийг Фредерик Шопен зохиосон бөгөөд С.П Дягилевийн “Русь балет” трупп 1909 онд дэлхийд анх удаа тайзнаа тоглосон бол “Токио Комаки балет” компани 1949 онд Японд тоглосон юм. Энэхүү балетыг Монголд Шопениана нэрээр тайзнаа тоглож олон нийтэд танигдсан бүтээл бөгөөд романтик уянгын сэдвээр бүтээгдсэнээрээ Комаки балетын урын сан дахь хамгийн их тоглосон бүтээл аж.
Тус тоглолт ирэх сарын 16, 17-нд УДБЭТ-ын тайзнаа болно.

Ж.Болор