Чанчунийн марафонд Ж.Олонбаяр аман хүзүүдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-23 14:33:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Чанчунь хотноо болсон "China Changchung-2017" марафон гүйлтийн олон улсын тэмцээнд хурд, хүч, тэвчээрээ сорьсон  манай  тамирчин Ж.Олонбаяр мөнгөн медаль хүртлээ.

Энэ удаагийн тэмцээнд 30 мянган хүн оролцож уралдсан бөгөөд 42 км 195 метрийнн зайд таван мянган холын зайн гүйгч /марафонч/ өрсөлдөхөд Монголын тамирчин дэд байрт ийнхүү шалгарсан байна. Тус олон улсын марафон гүйлтийн тэмцээний алт, хүрэл медалийг холын зайн гүйлтийн спортоор дэлхийд тэргүүлэгч Кенийн тамирчид хүртжээ.
Энэ удаагийн тэмцээнд Т.Баттулга дасгалжуулагчийн удирдлага дор эх орноо төлөөлөн манай улсаас таван тамирчин уралдсан байна.


Д.Өлзий

相关新闻