Б.Баттүшиг Дэлхийн бадминтоны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бадминтоны холбоо /ДБХ/ нь Австралийн Gold Coast-д болсон ээлжит хуралдаанаар Удирдах зөвлөлийн долоон гишүүнийг шинээр сонгоход МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч, Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг сонгогдсон байна.
Харин тус Удирдах зөвлөлийн 11 гишүүнийг улируулан дахин сонгожээ. Тодруулбал, ДБХ-ны УЗ-ийн бүрэлдэхүүнд шинээр Tang Jiu Hong, Moosa Nashid, Battushig Batbold, Danlami Zama Sanchi, Emma Mason, Robbert de Kock, Khunying Patama Leeswadtrakul нар орж байгаа юм.
ДБХ-ны дэргэд ажиллах 27 гишүүнтэй баг бүрэлдэхүүний 18 нь зөвлөлийн гишүүд, ДБХ-ны Ерөнхийлөгчөөр Poul-Erik Hоyer, Дэд ерөнхийлөгчөөр Gustavo Salazar Delgado болон пара бадминтоны холбооны Дэд ерөнхийлөгчөөр Paul Kurzo нарыг хуралдаанаар санал нэгтэй баталжээ.
Үлдсэн зургаан суудалд таван тивийн Дэд ерөнхийлөгч болон тамирчдын Комиссын дарга нарыг томилох юм. Шинэ зөвлөл нь “Токио-2020” олимпийн наадам болон 2020 оныг дуустал дөрвөн жилийн хугацаанд энэ спортыг хөгжүүлэхэд хүчин зүтгэхээр ажиллана.

Д.Өлзий