Байгаль орчны салбарынхан спортын дөрвөн төрлөөр өрсөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2017-05-23 17:05:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ байгуулагдсаны  30 жилийн ой  тохиож байна. Ойн ажлын  хүрээнд салбарын спортын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулав.

Улаанбаатар хот дахь БОАЖЯ-ны харьяа 13 байгууллагын 400-аад тамирчин дөрвөн төрлөөр авхаалж самбаагаа сорьж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээний Сагсан бөмбөгийн төрөлд БОАЖЯ-ны эрэгтэй баг, Ойн судалгаа хөгжлийн төвийн эмэгтэй баг, гар бөмбөгийн төрөлд БОАЖЯ-ны эрэгтэй баг,  Цаг уур орчин шинжилгээний газрын эмэгтэй баг тус тус алтан медаль хүртжээ. Ганцаарчилсан төрөл болох  Ширээний теннисээр  эрэгтэйчүүдээс  Цаг уур орчин шинжилгээний газрын С.Батбаяр, Монгол-Ус Л.Хишигмаа нар тэргүүлсэн бол шатрын төрөлд эрэгтэйчүүдээс ЦУОШГ-ын Д.Батхүү, эмэгтэйчүүдээс тус газрын Ж.Энхчимэг нар алтан медалийн эзэд болсон байна.
Төрөл тус бүрдээ өрсөлдөөнтэй, хүч тэнцүү явагдаж дөрвөн төрлийн нийлбэр оноогоор  Цаг уур орчин шинжилгээний газар  цом хүртэв.

Ж.Болор
相关新闻