ОХУ-ын армийн техникийн 58 хувь нь шинэчлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-05-23 20:47:09
МОСКВА  /МОНЦАМЭ/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар ОХУ-ын армийн техникийн 58 хувь шинэчлэгдээд буй юм. Тэгвэл энэ оны сүүл гэхэд шинэ техникийн эзлэх хувийг 62, 2020 он гэхэд 70 хувь болтол өсгөх зорилт тавьжээ.

“ОХУ-ын арми одоогийн байдлаар 5.6 мянган ширхэг шинэ техник, зэвсгээр хүч сэлбэжээ. Түүнчлэн гурван мянган техник засварт орж шинэчлэгдсэн” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдлээ.

Крымын Усан цэргийн флотод 24 шинэ усан онгоц, С-400 “Триумц”, “Панцирь-С” зэрэг иж бүрэн техникийг нэмсэн аж.

2013 оноос эхэлсэн энэхүү ОХУ-ын армийн техникийн шинэчлэл төлөвлөгөөний дагуу үр дүнтэй явагдаж буйг тус улсын Ерөнхийлөгч В.Путин тэмдэглээд ОХУ-ын Батлан хамгаалахын яамыг цаашид онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ.
Москва хот
Л.Нандинцэцэг
相关新闻