Хятад улс өдөрт нэг тэрбум онлайн худалдан авалт хийдэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Бээжин /МОНЦАМЭ/ 2013 онд Хятадын онлайн худалдан авалт өдөрт 30 сая байсан бол Статистикийн газрын мэдээгээр 2016 оны онлайн худалдан авалтын хэмжээ 31.28 тэрбум буюу өдөрт 100 сая орчим худалдан авалт хийж байгаа гэсэн дүн гарчээ.
Тавдугаар сарын 22-ны өдөр Жэк Ма “Олон улсын Логистикийн дээд хэмжээний уулзалт” дээр хэлсэн үгэндээ “Хятад улс 8 жилийн дотор өдөрт нэг тэрбум онлайн худалдан авалт хийнэ. Энэхүү үр дүнд хүрэхийн тулд логистикийн салбарын аж ахуйн нэгжүүд өрсөлдөөн ихтэй байх ёстой. Зарим аж ахуйн нэгжүүд хуучны арга барилаар ажиллаж байна. Хэрвээ хөгжиж, дэлхийн тавцанд гарахыг хүсвэл ийм байж болохгүй. Орчин үеийн менежмент, техник технологи, боловсон хүчин зайлшгүй шаардлагатай. Энэ талын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд хөрөнгөө хамтарсан төслүүдэд оруулж, өрсөлдөөнийг бий болгож байж бид энэхүү үр дүнд хүрэх болно” хэмээжээ.

Бээжин хот А.Анхбаяр