Хятад улсад илүүдэл жинтэй 400 сая хүн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-05-23 21:00:54
Бээжин /МОНЦАМЭ/ Хятадын хоол тэжээлийн нийгэмлэгээс таргалалт болон илүүдэл жингийн талаар хоёр жилийн хугацаанд хийсэн судалгаа бүхий “Цэнхэр ном”-ыг өчигдөр олны хүртээл болгов.

Дээрх  судалгааны үр дүнд дэлхийн насанд хүрсэн нийт хүний 40 хувь нь таргалалттай эсвэл илүүдэл жинтэй,түүнчлэн бага насны хүүхдүүдийн илүүдэл жин болон таргалалт улам  нэмэгдэж буй нь тэдэнд хууч, архаг өвчин үүсгэх гол шалтгаан болж байна гэжээ. Мөн БНХАУ-ын насанд хүрэгсдийн 30.1 хувь буюу 440 сая хүн жингийн илүүдэлтэй, үүнээс 11.9 хувь буюу 130 сая хүн хэт таргалттай гэсэн тооцоо гарсан байна.

Таргалалтын гол шалтгаан нь хөдөлгөөний дутагдал, буруу дадал зуршил, эрүүл бус хооллолтоос үүсчээ. Таргалалт нь бүхий л өвчний эхлэл болдог ба ялангуяа хэвлий хэсгийн таргалалт нь жигд таргалалтыг бодвол эрүүл мэндэд илүү сөрөг нөлөөтэй байдаг  аж. Иймээс эрэгтэй хүний бэлхүүсийн тойрог 90 см-ээс, эмэгтэй хүнийх 85 см-ээс хэтрэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөжээ.
 
Бээжин хот А.Анхбаяр
 
 
相关新闻