АН-2 онгоцны шинэчилсэн загварыг Монголд үйлдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-24 08:57:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэлнэ.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү өдөрлөгөөр автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар танилцуулах юм. Мөн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, улсын дугаар шинээр олгох ба нийтийн тээврийн цахим төлбөрийн систем, U-money картыг борлуулах аж.

Түүнчлэн хуучны “ногоон царцаа” буюу АН-2 онгоцны шинэчилсэн загварыг Монголд  үйлдвэрлэх талаар мэдээлэл хийх юм. Мөн үеэр улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбарыг ТҮЦ машинаар олгож эхэлсэн талаар, Экобус болон цахилгаан авто машин, ШУТИС-ийн оюутнуудын зохион бүтээсэн эдийн засагт хэмнэлттэй “Эко машин”-ыг танилцуулна.
Ч.Ариунболд
相关新闻