Африк тивээс нэр дэвшигч ДЭМБ-ын Ерөнхий захирлаар сонгогдсон нь анхны тохиолдол болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулганаар ДЭМБ-ыг ирэх 4 жилд удирдах шинэ Ерөнхий захирлыг сонголоо гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Сонгуульд Этиоп улсын иргэн Др.Тедрос Адханом Гебрейсус, Их Британи Умард ирландын нэгдсэн вант улсын иргэн Др.Дэвид Набарро, Пакистан улсын иргэн Др.Саниа Ништар нар өрсөлдөж ДЭМБ-ын гишүүн орнуудын олонхийн саналаар Др.Тедрос Адханом Гебрейсусийг сонгов.
Ийнхүү Африк тивээс нэр дэвшигч, ДЭМБ-ын Ерөнхий захирлаар сонгогдсон нь анхны тохиолдол болж байна.
Др.Тедрос Адханом Гебрейсусийн тухайд:
2016 оны нэгдүгээр сард болсон Африкийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтын үеэр Др. Тедрос Гебрейсус-ийг Африкийн Холбооны нэрийн өмнөөс ДЭМБ-ын ерөнхий захиралд нэр дэвшигчээр батламжилсан.
2012 оны 11 дүгээр сараас Этиоп Улсын Гадаад хэргийн сайд;
2005-2012 онд Этиоп Улсын Эрүүл мэндийн сайд;
2009-2011 онд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх глобаль сангийн дарга;
2009-2010 онд НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн дарга;
2007-2009 онд Хумхаа өвчнийг бууруулах түншлэлийн дарга;
2005-2009 онд Эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийн түншлэлийг Хамтран даргалагч зэрэг алба хашиж ирсэн байна.