Казахстаны төр захиргааны байгууллагууд монгол хивсээр гоёно
ВИДЕО МЭДЭЭ
Натурал ноосон хивсний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Монгол улсын “Эрдэнэт хивс” компаний бүтээгдэхүүнээр Казахстан улс төрийн ордон, хотын захиргааны төв байраа гоёно.
Дэлхийн хивс үйлдвэрлэгчдийн дунд хүндтэй байр эзэлдэг Казахстан улс төр захиргааны байрнуудынхаа хүлээн авалтын өрөө танхимыг Монгол хивсээр гоёхыг хүсч “Эрдэнэт хивс” компанид 2600 ам метр хивс захиалжээ. Үйлдвэрлэл худалдааны “Эрдэнэт хивс” ХХК нь 1981 онд ашиглалтанд орсноос хойш бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монголын үндэсний томоохон бүтээн байгуулагч, тэргүүлэгч компани юм. Тус компани 36 жилийн хугацаанд 23.3 сая.м2 хивс үйлдвэрлэж, үүний 53.7 хувийг дотоодын зах зээлд, 46.3 хувийг гадаад зах зээлд худалдан борлуулсан байна. “Эрдэнэт Хивс” компани нь өнөөдөр Монгол Улсын нийт хивс үйлдвэрлэлийн 91.3 хувийг дангаараа үйлдвэрлэж, гадаад дотоодын зах зээлд нийлүүлж байна. Сүүлийн жилүүдэд ноосон хивсний хэрэглээ өсөхийн хамт эртний их түүхтэй, уламжлалт нүүдлийн мал аж ахуйтай, өвөрмөц соёлтой Монгол орныг дэлхий нийтээр сонирхох болж “Монголоос ирсэн, цэвэр байгалийн бүтээгдэхүүн”-ийг онцолж үзэх хандлага ажиглагдсаар байгаа юм.

注释