Сонгинохайрхан дүүрэгт 47 мянган хүнд үйлчлэх нэгдсэн эмнэлэг барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-05-24 17:30:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн “Барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил”-ын тендерт шалгарсан Австри улсын Вамед инженеринг компанитай ЭМЯ өнөөдөр  гэрээ байгууллаа.

Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламж болон зээлээр хэрэгжиж буй  “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр 7-8 төрлийн төрөлжсөн мэргэшлийн тусламж үзүүлэх 150-200 ортой олон улсын стандартад  нийцсэн нэгдсэн эмнэлгийн барилга байгууламжийг барих юм байна.

Шинэ эмнэлэг нь  амбулаториор жилд дунджаар 47 мянга гаруй хүнд үйлчлэх боломжтойгоос гадна 10 мянга гаруй үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэхийн зэрэгцээ орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах аж.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, “Олон улсын өрсөлдөөнт тендерт Австри улсын Вамед инженеринг компани шалгарсан. Эрүүл мэндийн салбарт хийж буй өндөр өртөгтэй  буюу 24 сая 800 мянган ам.долларын хөрөнгө оруулалттай уг төслийг талууд төлөвлөсөн цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй  байна” гэв.

Ж.Болор
相关新闻