Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбайн хоёр талын замын хөдөлгөөнийг хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх сарын 01-нд 10-16 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун болон зүүн талын автозамын хөдөлгөөнийг хязгаарлах болжээ.
Энэ өдөр төв талбайд багачуудад зориулсан 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд,эцэг эхчүүдэд танилцуулж, урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний арга хэмжээ зохион байгуулах юм. Энэ үеэр хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах, баяр тэмдэглэх нөхцөл бололцоогоор хангах зорилгоор замын хөдөлгөөнийг түр хязгаарлах болжээ.
Энэ өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 280 гаруй Замын цагдаа ажиллах юм.
Ч.Ариунболд