Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/ МОНЦАМЭ/. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуучлалын газар хамтран “Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалтыг өнөөдрөөс эхлэн үнэ төлбөргүй зохион байгуулж эхэллээ.
Сургалт зургадугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийслэлийн Иргэний танхимд болох юм. Энэ удаагийн сургалтад нийт 300 гаруй залуус хамрагдаж байна. Гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын ур чадварыг сайжруулах, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх бололцоотой боловсон хүчнийг нэмэгдүүлэх, тэдгээрийн мэргэшлийн мэдлэгийг сайжруулах, жуулчдад үйлчлэх аяллын хөтөчийг мэргэжлийн арга зүйгээр хангах зорилгоор дээрх сургалтыг явуулж буй юм.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир ярихдаа: “Жуулчны хөтөч, тайлбарлагчийн сургалтад хамрагдсан залуучууд эх орныхоо соёлын дурсгалт газруудын талаар өргөн мэдлэгтэй болохоос гадна хувь хүний хөгжилд хэрэгтэй мэдлэг, мэдээллүүдийг өгнө. Түүнчлэн сургалтад хамрагдсанаар хөтөч /Guide/-ийн талаар мэдлэгтэй болох, эх орноо гадаадын жуулчдад зөв таниулах арга барилд суралцах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд орох горилогчийн эрх, үүргийн талаарх мэдлэгтэй болох, аялал жуучлалын хөтөлбөр гаргах, жуулчин хүлээн авах үйлчилгээний талаарх ойлголт, харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх, эрүүл ахуй, ариун цэврийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй болох зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Сургалтад хамрагдсан иргэдэд нийслэлийн Аялал жуучлалын газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын хамтарсан батламж олгох юм. Энэ сургалтын эрэлт хэрэгцээ их, суух сонирхолтой хүмүүс олон байгаа тул цаашид сургалтыг дахин явуулахаар төлөвлөж байна. Холбогдох мэдээллийг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын пэйж хуудаснаас авч, цахим шуудан ubyouthdevelopment@gmail.com хаягаар бүртгүүлэх боломжтой" гэлээ.
МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2-р дамжааны оюутан Д. Цэвээндулам “Энэ сургалт нь гадаад хэлийг сонирхон судалж байгаа, хөтөч хийх хүсэл сонирхолтой оюутан залуучуудын хувьд маш их боломж нээж өгч байна. Эх орныхоо түүхэн дурсгалт газруудын талаар мэдээлэлтэй болохоос гадна хөтөч хүн ямар байх ёстойгоос гадна хөдөлмөрийн гэрээ хэрхэн хийх зэрэг чухал мэдлэгүүдийг олж авна. Бидэнд ийм боломж олгож байгаа Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Аялал жуулчлалын газрын хамт олонд баярлалаа” гэв.