Нийслэлийн “Сайн гэр бүл”-ийг шалгаруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийслэлийн сайн гэр бүл шалгаруулах аян”-д идэвхтэй оролцож, хүүхэддээ олон эерэг хандлага, зөв дадал олгож, бусад эцэг эхчүүдийг манлайлж ажилласан шилдэг 18 гэр бүлийг өнөөдөр “Сайн гэр бүл”-ээр өргөмжиллөө.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор сар бүрийн сүүлийн 7 хоногийн амралтын өдрүүдийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд бид маш олон ажлыг зохион байгууллаа. Энэ хүрээнд нийслэлээс сайн гэр бүлийг шалгаруулах аяныг нэг сарын хугацаанд өрнүүлсэн юм. Аянд 5000 гаруй гэр бүл, 3000 орчим хүүхэд, 600-аад аж ахуйн нэгж хамрагдсан гэдгийг НИТХ-ын дарга Ц.Сандуй онцлов.
Тэрбээр, “Өнөөдөр 18 гэр бүлийг “Сайн гэр бүлээр” шалгаруулж байгаа. Бид бүхэн хөрөнгө оруулалтыг гэр бүл, хүүхэд рүү тэр тусмаа хүүхдийн хүмүүжил, боловсрол руу түлхүү зарцуулах нь илүү чухал гэж үзэж байгаа. Энэ аян сар бүр үргэлжилнэ” гэлээ.
Энэхүү аяны үйл ажиллагаанд идэвхтэй шилдэг 18 гэр бүлд гарын бэлэг, өргөмжлөл, гэр бүлээрээ нийтийн тээврээр үнэгүй зорчих карт, усан бассейнд хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрхийн бичиг зэрэг шагналыг гардуулав.

Ч.Ариунболд