БНХАУ-ын дотоодын аялал жуулчлалын орлого амралтын өдрүүдэд 33 тэрбум юаньд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-05-29 13:45:07
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-д “Дуан Ү Жиэ” уламжлалт баяртай холбогдуулан энэ сарын 28-30-ны өдрүүдэд бүх нийтээр амарна.

Тус баяраар дотоодын аялагчдын тоо 80 саяд, аяллын нийт орлого 33 тэрбум юаньд хүрсэн тухай 25-ны өдөр Улсын аялал жуулчлалын газраас мэдэгдлээ.

Богино зайн, хотын ойролцоох бүс нутагт аялж буй аялагчид хамгийн их буюу 44.1 хувийг эзэлж байгаа бол үлдсэн хувийг муж, хот дамжсан аялалууд, ХонгКонг, Макао, Тайвань  болон бусад улс руу аялж буй аялагчид эзэлж байна.

Судалгаанд дурдсанаар хамгийн их аялагчидтай хотуудаар Си Ан, Чөн Дү, Сү Жоу, Гүй Лин, Сан Я, Хан Жоуг нэрлэжээ.

Бээжин хот А.Анхбаяр
相关新闻