Хятадын нэрт аялагч Сун Жиэн манай улсад аялж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хятадын нэрт аялагч, блогчин, нийтлэлч Сун Жиэн болон түүний багийнхан Улаанбаатар хотод жуулчлан ирээд байна.
НАЖГ, “Мөнх Харилцаа” ТББ байгууллага,“Жуулчин” ХХК, “Монгол Номадик” жуулчны бааз зэрэг газрууд хамтран түүнийг Улаанбаатар хотод урьсан байна. Аялагч Сун Жиэн нь дэлхийн 105 орноор аялснаас 40 гаруй нь тухайн улсын Засгийн газар, төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр аялжээ.
Ингэхдээ аяллын маркетинг сурталчилгааг хийж, сошил ертөнцөд эерэг мэдээллийг хүргэдэг байна. Тухайлбал, БНСУ-ын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үе шаттайгаар, гурван жилийн хугацаанд сурталчилснаар хятадын аялал жуулчлалын урсгал солонгос улс руу чиглүүлэхэд ихээхэн нөлөөлж чаджээ.
Түүний Улаанбаатарт буусны дараах “Улаанбаатар аюулгүй хот” хэмээн тодотгосон анхны сэтгэгдлийг 5 сая хүн үзсэн байна. Мөн Улаанбаатарын шөнийн талаарх эерэг нийтлэлийг 20 минутын дотор 300 мянган хүн үзжээ.
Аялагч Сун Жиэний багийнхантай хийх чөлөөт уулзалт энэ сарын 31-нд 17.00 цагт Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээллийн танхимд болох юм. Тэрээр дэлхийн улс орнуудаар аялсан түүх, аялал жуулчлалын салбар дахь маркетинг сурталчилгаа, хятадад интернэтийн ямар хэрэгсэл ашиглах нь үр дүнтэй вэ зэрэг сонирхолтой сэдвээр ярилцана.
Аялагч залуу манай улсад ирэх сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд аялах юм.

Б.Туул