Автобус, таксины зогсоолд зогсох автомашинд хяналт тавьж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Замын хөдөлгөөний дүрэм зөрчин нийтийн тээврийн автобусны зогсоолыг хааж суудлын автомашин түр буюу удаан хугацаагаар зогсох явдал гарсаар байгаа учир автотээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж эхэллээ.
Ийнхүү автобусны хөдөлгөөнд саад учруулж зорчигчийн буух, суух аюулгүй байдалд нөлөөлж байгаа учир зөрчлийг арилгуулахаар 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны зогсоолуудад хяналт тавин ажиллаж байгааг албаныхан хэллээ.
Замын хөдөлгөөний дүрмийн 11.5.в/чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) автобусны зогсоолд зогсч хөдөлгөөнд нь саад болсон тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43.2-т заасныг үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний /24000/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.
Одоогийн байдлаар автобусны зогсоолд зогсож зорчигчийн буух, суух болон автобусны хөдөлгөөнд саад болсон 349 зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан авч, Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэн 196 тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлээд байна.
Иймд нийт тээврийн хэрэгслийн жолооч нарт хандаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож автобусны зогсоолд зогсохгүй байхыг Нийслэлийн Тээврийн газраас анхаарууллаа.