Чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-29 10:51:00

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан байна.

УИХ-ын дарга З.Энхболд хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулахад хэлэлцэх асуудалтай холбоотой ямар нэг санал гараагүй тул хуралдаанаа эхлүүллээ. Гишүүд одоо хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж байна.

Б.Туул

相关新闻