Хүүхэд тамхи татвал эцэг эхэд нь хариуцлага тооцохыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдөр “Дэлхийн тамхины эсрэг өдөр”-ийг улс орнууд тодорхой уриан дор тэмдэглэдэг.
Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлаар “Хүүхэд нь тамхи татвал эцэг эхэд нь хариуцлага тооцдог” болгохыг Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхийн холбоо, School Police төв уриаллаа.
“Дэлхийн тамхины эсрэг өдөр” -ийг тохиолдуулан энэ байгууллагууд хамтран гаргасан уриалгадаа: Хүүхдийг тамхи татахыг бүрэн хориглож, хуулийг шинэчлэн өөрчлөх, Хүүхэд тамхи татвал эцэг эхэд хариуцлага тооцож, тамхи татсан хүүхдэд тусгайлан соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тогтолцоог бий болгох, тамхины хор хөнөөлийг ойлгуулах, Сургуулийн болон бусад орчинд тамхи ширхгээр худалдаалахгүй байх, худалдсан тохиолдолд үйлдвэр үйлчилгээ явуулах эрхийг хасах, тусгай зөвшөөрлийг цуцлах юм.
Мөн Тамхины хор хөнөөлийг өсвөр үеийнхний нас сэтгэхүйн онцлогт тохирсон байдлаар ойлгуулах сургалтын арга зүйг боловсруулж, гарын авлагатай болох, Тамхи татдаг эцэг эхчүүдэд хүүхдийнхээ дэргэд тамхи татахгүй байх ухуулга сурталчилгаа явуулахыг онцоллоо.

Цаашид энэ байгууллагууд хамтран Хүүхдийг соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгааны төв байгуулж ажиллахаар болсноо р албан ёсоор мэдэгдлээ.
School Police төвөөс Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулан ажиллахаар төлөвлөжээ. Мөн хүүхдээр дамжуулж хорт зуршлаас сэргийлэх дадал хэвшилд сургах “Өсвөрийн 333 сургагч багш” сургалтыг уламжлал болгон зохион байгуулж байна.
Дашрамд дурдахад, Манай улсын хувьд нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг, 15 хүрэхээсээ өмнө тамхи татаж үзсэн эрэгтэй 17.2, эмэгтэй 0.8 хувь гэсэн судалгааг Үндэсний статистикийн газраас гаргажээ. ДЭМБ-ын судалгаагаар дэлхий дээр нэг тэрбум орчим хүн тамхи татдаг, тэдний ойр орчмын хүмүүсээ дам тамхидалтад өртүүлж байгааг онцолж байгаа юм. Тамхинаас үүдэлтэй жилд 5.4 сая хүн амиа алддаг бөгөөд энэ тоо 2030 онд 10 саяд хүрнэ гэсэн судалгаа бий.

Д.Өлзий