Зургадугаар сард болох үйл явдлын товчоон

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-30 14:39:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд зургадугаар сард болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Зургадугаар сарын 01-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо.

Зургадугаар сарын 01-03-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын урилгаар Санкт-Петербург хотноо Эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, тус улсын болон бусад улс орны удирдлагуудтай уулзалт хийнэ.

Зургадугаар сарын 03-04-нд БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Улаанбаатар-2017” Үндэсний Аялал Жуулчлалын үзэсгэлэнг 3 дахь жилдээ Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Зургадугаар сарын 05-нд Дэлхийн байгаль орчны өдөр тохионо.

Зургадугаар сарын 06-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.

Зургадугаар сарын 07-нд Бурхан багшийн их дүйчэн өдөр  тохионо.

Зургадугаар сарын 08-09-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Казахстаны нийслэл Астана хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүн нарын зөвлөлдөх уулзалтад оролцоно.

Зургадугаар сарын 09-10-нд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогддог Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн болно.

Зургадугаар сарын 10-11-нд Гадаадад байгаа монгол иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө.

Зургадугаар сарын 10-11-нд Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг орон даяар зогсооно.

Зургадугаар сарын 13-нд Тогорууны баяр болно.

Зургадугаар сарын 14-18-нд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар болно.

Зургадугаар сарын 17-нд Дэлхийн ган, цөлжилтийг бууруулах өдөр.

Зургадугаар сарын 18-нд БНЭУ-ын Элчин сайдын яамнаас Сүхбаатарын талбайд “Иогийн өдөр” зохион байгуулна.

Зургадугаар сарын 19-нд Улаанбаатар хотод Монголын бизнесийн зөвлөлөөс “Азийн бүс нутгийн харилцаа холбоо” дээд хэмжээний арга хэмжээ зохион байгуулна.

Зургадугаар сарын 20-нд Монгол Улсын онцгой байдлын албаны өдөр тохионо.

Зургадугаар сарын 20-нд Дэлхийн дүрвэгсэдийн өдөр.

Зургадугаар сарын 23-нд Монголын төрийн албан хаагчийн өдөр.

Зургадугаар сарын 25-27-нд Буриад түмний “Миний тоонот нутаг” наадам Дорнод аймгийн Баяндун суманд болно.

Зургадугаар сарын 26-нд Хар тамхи хэрэглэх, худалдахыг хориглосон ба эрүү шүүлтэд өртсөн хүмүүсийг дэмжих олон улсын өдөр.

Зургадугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар болно.

Зургадугаар сарын 20-нд Австрали, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Австралийн “The Syncopators” жааз хамтлагийн тоглолт болно.

Зургадугаар сарын 28-нд Монголын тамирчдын өдөр.

Зургадугаар сарын 28-нд Монголын хуульчдын өдөр.

Зургадугаар сарын 30-нд Монгол угсаатны түүхийн үнэ цэнийг орчин үеийн хөгжимтэй хослуулан сурталчлах зорилготой "Hunnu music Festival - 2017" арга хэмжээ “Цонжин болдогт” болно.
相关新闻