Хүүхдийн баяраар зохиогдох нэгдсэн хөтөлбөрийн хуваарь

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-06-01 10:20:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн баяраар зохиогдох арга хэмжээнүүдийн хөтөлбөрийг танилцуулж байна.

Д.Сүхбаатарын талбайд: 

11:00-16:00 цагийн хооронд "МОНГОЛ ХҮҮХЭД" баярын арга хэмжээ болно.

Үндэсний Соёл амралтын хүрээлэнд:

05 дугаар сарын 27-оос 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд "Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг их тайз, бага тайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд:

05 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд “Аз жаргалтай хотхонд” баярын арга хэмжээг зохион байгуулна.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад: 

06 дугаар сарын 01-ний өдрийн 10:00,14:00 цагуудаас “Хүүхдийн ертөнц” бүжгийн тоглолтыг өөрийн тайзнаа тоглоно.

Улсын драмын эрдмийн театрт:

06 дугаар сарын 01-ний өдрийн 12:00, 15:00, 18:00 цагуудаас “Цасан гоо ба 7 одой” жүжиг тоглогдоно.

Хүүхэлдэйн театрт: 

05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” жүжиг тавигдана.

Гэгээнтэн кино театрт:

06 дугаар сарын 01-ний өдөр Маргад эрдэнийн орноор аялсан нь-Монгол дуу оруулгатай Хүүхэлдэй кино 

Тэнгис кино театрт:

06 дугаар сарын 01-ний өдөр Маргад эрдэнийн орноор аялсан нь хүүхэлдэйн кино

Өргөө кино театрт: 

06 дугаар сарын 01-ний өдөр Маргад эрдэнийн орноор аялсан нь хүүхэлдэйн кино

Монголын хүүхдийн ордонд: 

06 дугаар сарын 01-ний 14:00 цагт Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.

ДҮҮРГҮҮДИЙН ХӨТӨЛБӨР

-Сүхбаатар дүүрэг

05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

-Багануур дүүрэг

06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

-Багахангай дүүрэг

06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

-Хан-Уул дүүрэг

06 дугаар сарын 01-нд 10:30 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

-Чингэлтэй дүүрэг

06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

 
Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻