Олон өнгийн бөмбөлгөөр чимэглэсэн автобусууд үйлчилгээнд явж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусууд өнөөдөр олон өнгийн бөмбөлгөөр чимэглэн хүүхэд багачууддаа баярын уур амьсгал нэмж байна.
Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын санаачилгаар ”Улаанбаатар смарт карт” компанитай хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр буюу өнөөдөр хүүхэд багачуудаа баярлуулахаар 40 мянган ширхэг бөмбөлөг бэлэглэсэн юм.
Иймд бөмбөлгөн чимэглэлтэй автобусууд үйлчилгээнд явж байгаа ба нийтийн тээврээр үйлчлүүлж буй хүүхэд багачуудад бөмбөлөг бэлэглэх аж.

Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр