Б.Цэрэндоржийн гудамжны 1 чигийн замын хөдөлгөөнийг түр хаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Б.Цэрэндоржийн гудамжны баруун, зүүн талын 1 чигийн хөдөлгөөний замын зорчих хэсгийг 10 цагаас эхлэн хаалаа.
Тус замын хөдөлгөөнийг 18.00 цаг хүртэл хааж, тус дүүргээс зохион байгуулж буй хүүхдийн баярын арга хэмжээг явуулж байгаа юм.
Тус замын хөдөлгөөнийг 18.00 цаг хүртэл хааж, тус дүүргээс зохион байгуулж буй хүүхдийн баярын арга хэмжээг явуулж байгаа юм.
Мөн хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.
Тиймээс өнөөдөр нийт автомашин эзэмшигчид замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
Б.Туул