Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр.
Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.
Энэ жил манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Тиймээс ч өнөөдөр мянга мянган эхчүүд "Алдарт эх"-ийн одон гардаж авч байгаа бол олон арван эцэг эхчүүд үр хүүхдүүдээ баярлуулж байна.

Монгол төр, монгол хүүхдийнхээ эрхийг хангах асуудалд үеийн үед хүчин чармайлт гаргаж, санаачилгатай ажилласаар ирсэн. Хамгийн сүүлд, 1996 онд Хүүхдийн эрхийг хангах тухай хууль, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай бие даасан хуулиудыг УИХ-аас баталж, хүчин төгөлдөр хэрэгжүүлж буй.

Мөн 1990 онд НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэж орсон цагаас хойш 5 удаагийн тайланг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн хороонд хүргүүлсэн байна. Энэ оны 05 дугаар сарын 26-д Монгол улсын Засгийн газар хүүхдийн эрхийн хэрэгжилтийнхээ талаар НҮБ-д тайлагнаж, дүнгээ тавиулсан.

Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 34.6 хувь нь буюу 1.7 сая нь хүүхэд залуус эзэлж байна.

Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр