Аж үйлдвэрийн салбарын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-02 16:55:50

Нийслэлийн Засаг дарга  С.Батболд, КООСЭН-Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Исао Танигүчи нар өнөөдөр Коомэн боловсролын хөтөлбөрийг дэмжин ажиллах болон аж үйлдвэрийн салбарын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Коосэн боловсролын системийг олон нийтэд таниулах, 2017 онд Коосэн технологийн дээд боловсролын хөтөлбөрт нийцсэн туршилт, судалгааны лабораторийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд талууд хамтран ажиллана.

 Улаанбаатар хотын хөгжилд  Коосэн боловсролын систем чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа албаныхан хэллээ.

相关新闻