“Өргөө” амаржих газарт 500 гаруй сая төгрөгийн эмчилгээний тоног төхөөрөмж хандивлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Австрали улсын Мельбурн хотын эмнэлгүүдтэй нийслэлийн “Өргөө” амаржих газар 2009 оноос хойш хамтран ажиллаж иржээ.
Хамтын ажиллагааны хүрээнд “Өргөө” амаржих газарт 500 гаруй сая төгрөгийн эмчилгээний тоног төхөөрөмж хандивласан байна. Тодруулбал, дурангийн мэс заслын иж бүрэн аппарат, дагалдах тоног төхөөрөмж, хэт авиан аппарат, нярайн дулаацуулах ширээ болон шарлагын аппарат, умайн хүзүү дурандах кольпосколи болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг Австрали улсын эмч нарын кибеле багаас “Өргөө” амаржих газарт хандивлажээ. Ингэснээр "Өргөө" амаржих газар дурангийн мэс засал хийх боломж бүрдсэн байна.
Дээрх төхөөрөмжүүдийг Монгол Улсад авчирахад тээврийн зардлын асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн замын зардалд шаардлагатай 10 сая төгрөгийг иргэдийн хурлын зардлаас гаргасан аж.
Б.Заяа