"Улаанбаатар Авто Шоу 2017" үзэсгэлэнгээр есөн брэндийн хамгийн сүүлийн загварыг танилцуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Дэлхийн шилдэг автомашины 2017 оны шинэ загварыг танилцуулах "Улаанбаатар Авто Шоу 2017" Мишээл Экспо төвд болж байна.
Гурван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнд Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци ТББ-ын гишүүд болох Форд, Лэнд Ровэр-ийн албан ёсны дистрибьютор Вагнер Ази Автомотив ХХК, Киа брэндийн борлуулагч Киа Моторс Монгол ХХК, “Ниссан”-ы дистрибьютор Моннис Моторс ХХК зэрэг есөн компани оролцож 2017 оны шилдэг загваруудаа танилцуулж буй юм.
“Улаанбаатар Авто Шоу”-г гурав дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд адал явдалт бартаат замын аялал сонирхогчдод зориулан “Can-Am” брэндийн дөрвөн дугуйтыг танилцуулахын зэрэгцээ Хаан банк, Хас банкны лизинг, санхүүгийн түрээсийн үйлчилгээг газар дээр нь олгон, зөвлөгөө өгч байна.
Мөн тос тосолгоо авто хими, авто арчилгаа, авто гоёл, нэмэлт тоноглол, авто электроник, сэлбэг хэрэгслийг худалдан авах боломж энд бүрджээ. Түүнчлэн энэ үеэр Нийслэлийн Татварын Газраас хуулийн хугацаандаа буюу тавдугаар сарын 31-ний өдрийн дотор тээврийн хэрэгслийн татвараа төлж амжаагүй жолооч нарт татвараа төлөх боломжийг бүрдүүлсэн байна. Улмаар Автотээврийн Үндэсний Төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн цэгээр үйлчлүүлэх боломжтой.
Дашрамд дурдахад үзэсгэлэнгийн тасалбар бүрт “МАДА” ТББ-ын гишүүн байгууллагуудын аль ч засварын төвд тохирох брэндийн автомашиндаа нэг удаа 10 хувийн хөнгөлөлттэй үнээр компьютер оношлогоо хийлгэх эрх дагалдаж буй аж. Тасалбарын үнэ 1000 төгрөг бөгөөд худалдан авсан үнийн дүнгийн тодорхой хувь нь хүүхэд багачуудын төлөө сайн үйлсийн “Ид Шидийн Орон” төсөлд хандивлана гэдгийг “МАДА” ТББ-ынхан тодотгов.

Б.Заяа