Нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгаа эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгаа Дорноговь аймгийн Сайншанд хотод зургадугаар сарын 06-нд албан ёсоор эхэллээ. Сонгуулийн сурталчилгааны нээлтэд оролцогчдод Улаанбаатар хотод болсон нээлтийн үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулан үзүүлсэн.
Сонгуулийн сурталчилгааны нээлт Дорноговь аймгийн МАН-ын хорооны байрны урд талбайд болсон бөгөөд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, тус намын ахмад гишүүд, дунд үеийнхэн, залуу үеийнхэн, дэмжигч ард иргэд оролцож, үг хэлэв.
Нэр дэвшигч М.Энхболдын тухай УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Дорноговьчууд бид өнгөрсөн жилийн энэ цаг үед энэ талбай дээрээс УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа эхэлж байсныг санаж байгаа. Бид энэ удаа улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох түүхэн цаг үед ирлээ. МАН ард олноо манлайлан удирдаж туурга тусгаар Монгол Улсаа тунхаглан зарлаж, хүн ардаа эрүүл саруул биетэй, мэдлэг боловсролтой, ажил үйлстэй болгож, хүн төрөлхтний ололт амжилтаас шүүрдэн авч, ардчилсан төрийн үндсийг бүрдүүлж ачааны хүндийг үүрч гарсныг түүх мэднэ. Нийгмийн ороо бусгаа энэ цагт МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд мэдлэг боловсролтой, туршлагатай, итгэл даасан, хат суусан, нийгэмд танигдсан, шилдэг боловсон хүчин М.Энхболдыг сонгохоор та бүхэндээ илгээж байна.
Уулын бэлээс өгсөж оргилд гардаг шиг М.Энхболд дарга төр засгийн анхан шатны нэгжээс ажлын гараагаа эхэлж аль ч нам төрийн үед улс эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй, ноён нуруутай байж ирсэн.Түүний улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, эрх зүй гээд нийгмийн бүхий л салбарт хуримтлуулсан мэргэжил, ажлын туршлага өнөөдрийн тогтворгүй цаг үед хамгийн хэрэгтэй байна. Нутгийн зон олон, сонгогч та бүхэн МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж саналаа өгөхийг уриалж байна” гэв.
Нэр дэвшигч М.Энхболд энэ удаагийн төрийн тэргүүний сонгуульд “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж нэгдмэл зорилготой, үнэт зүйлтэй, эв нэгдлийн суурийг хангагч, улс төрийн эерэг соёлтой, бүлэглэлийн бус бүгдийн эрх ашгийг хамгаалагч, үндэсний уламжлалт арга барилд тулгуурлан хүүхдийг монгол хүн болгон төлөвшүүлэх, чөлөөт хэвлэлд ээлтэй ерөнхийлөгч байх зэрэг суурь зарчмыг тусгажээ.

Х.Эрдэнэбулган