Нийслэлчүүд хүүхэлдэйн баатруудын дүрд хувирав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОлон улсын хэмжээнд хотуудын баяраар зохион байгуулдаг гол арга хэмжээ нь тухайн хотын даргын нэрэмжит жагсаал байдаг. Тэгвэл Цамын бүжиг, трансформерсын баатар, бүжигчид, хүүхэлдэйн баатруудын дүрд хувилсан сүрт жагсаал боллоо.
Уг жагсаал Улсын Их дэлгүүрийн өмнөх замаас Цэцэг төвийн уулзвар- Анкарагийн гудамжаар явж Чингисийн талбайд хүрэлцэн ирсэн юм. Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн баярын жагсаалыг НЗДТГ, Номин холдинг групптэй хамтран зохион байгууллаа. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, нийслэлийн иргэд өргөнөөр оролцсон тус жагсаалын үеэр дээрх чиглэлд хэсэгчлэн зам хаасан юм.
Б.Заяа