120 хулгайн үйлдэлтэй хоёр хүүхдийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнгөрсөн мягмар гарагт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо буюу олны хэлдгээр
"32-ын" гэх автобусны буудал дээр 12 настай хүүхдийг дээрэмдсэн хэрэг гарсан байна. Дээрэмдүүлсэн хүүхдийн ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.
Дээрэмдүүлсэн хүүхдийн ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг барьснаар Баянзүрх дүүргийн 12 хороонд суух 14 настай эрэгтэй О, Сонгинохайрхан дүүргийн 24 хороонд суух 16 настай эрэгтэй Т нар бүлэглэн дээрэм хийдгийг илрүүлжээ. Тэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд суух 12 настай эрэгтэй Т , Э нарын "Trend" маркийн гар утас, марк тодорхойгүй гар утас, өмсөж явсан гутлыг дээрэмдсэнийг бас тогтоосон байна. Дээрмийн хэрэг үйлдсэн 14 болон 16 настай эдгээр хүүхэд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүрэг, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт дээрэм, хулгайн нийт 120 үйлдэлтэй болохыг тогтоон шалгаж байна.

Ж.Батсайхан