Жишиг болж буй сайн туршлагыг сурталчлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монголын Байгаль орчны Иргэний зөвлөл, энэ байгууллагын Дорноговь аймаг дахь салбар зөвлөл, Даланжаргалан сум дахь Их нартын БНГ-ын хамгаалалтын захиргаа хамтран байгаль хамгаалах чиглэлээр тус суманд хэрэгжиж байгаа сайн туршлагыг судлах, монгол орон даяар түгээн дэлгэрүүлэх, танилцах аяллыг энэ сарын 06-наас 07-нд зохион байгууллаа.
Их нартын БНГ-ын хамгаалалтын захиргааны үүргийг төрийн нэрийн өмнөөс төрийн бус байгууллагад хариуцуулж, санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлж ирснээр хүрсэн үр дүн, сайн туршлага цөөнгүй гарчээ. Говь, хээр хосолсон цөлөрхөг энэ бүс дэлхийд ховордоод буй аргаль, хонины өсөж үржих сүүлчийн нөмөр нөөлөг болсон газар аж. Уул уурхайн сөрөг нөлөөлөл хүний зүй бус үйлдлээс байгаль, ан амьтны унаган төрхийг хамгаалахын тулд гадаад дотоодын байгууллагын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа төдийгүй орон нутгаас таван хүний бүрэлдэхүүнтэй Хамгаалалтын захиргааг байгуулж 2013 оноос эхлэн албан ёсоор ажиллуулж эхэлсэн байна.
Их нартын байгалийн нөөц газарт 1990-ээд оны сүүлчээр 300 гаруй аргаль угалз байсан бол өнөөдөр 1000 гаруй болж үржжээ. Байгаль ан амьтныг хамгаалахдаа нутгийн иргэд, нөхөрлөл, орон нутгийн засаг захиргааны байгууллагын хамтын хүчийг ашигладаг аж. Сургалтын эхний өдөр байгаль хамгаалах асуудлын онол, арга зүй, олон улсын болон үндэсний хэмжээний сайн туршлага, хамтын ажиллагааг хөгжүүлэх ойлголтыг оролцогчдод өгчээ.
Харин дараагийн өдөр Их нартын байгалын нөөц газрын нутгаар аялж ажиглалт хийж, малчдын нөхөрлөл, судалгааны төвтэй танилцаж туршлага, сургамж сэдвийн хүрээнд хамаарах асуудлуудыг хэлэлцсэн аж. Сургалт аялалд МБОИЗ-ийн харьяа аймгуудын салбар зөвлөлийн төлөөлөл болох ТББ-ууд, байгаль хамгаалах зорилго бүхий нөхөрлөл, бүлгүүдийн төлөөлөгчид оролцов.

Х.Эрдэнэбулган