Шадар сайд наадмын бэлтгэл ажилтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-06-09 15:46:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд болон хотын даргаар ахлуулсан баг Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт ажиллаж,  баяр наадмын бэлтгэл  ажилтай танилцлаа.

Наадмын бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна. Энэ жилийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь хур бороо бага байгаагаас Хүй долоон худагт гандуу, тоос шороо ихтэй байгаа юм. Энэ асуудалд баяр наадмын зохион байгуулах хороо анхаарлаа хандуулахыг хурдан морины салбар комиссоос хүслээ.

Харин хотын дарг
а үүнд анхаарал хандуулж, цаг уурын байгууллагад үүрэг өгсөн бөгөөд наадмын өмнө үүлэнд нөлөөлж, хот орчимд 2-3 удаа бороо оруулах төлөвлөжээ.  Баяр наадмаар хуурайшилт их байвал хурдан морьд уралдах зайг тус бүр 2 км-ээр наашлуулна гэж Хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга хурандаа Ж.Болдбаатар танилцууллаа.

Мөн “Уралдааны замд өнөөдрийн байдлаар 13 айл байгаа. Эдгээр айлуудыг зохих журмын дагуу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохи
он байгуулна.” гэв. Энэ жил Хүй долоо худагт наадамчдад зориулж том хэмжээтэй хоёр ЛЕД дэлгэцийг суурилуулж, төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадмын нээлт болон хүчит бөхийн барилдааныг үзүүлэхээр НЗДТГ-аас бэлтгэж байгааг дуулгав.

Мөн
долдугаар сарын 11, 12-нд Хүй долоо худагт наадамчин олонд зориулж соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулахаар салбар хороо бэлтгэж байгааг Шадар сайдад танилцуулсан хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
相关新闻