Дорноговьд нарийн мэргэжлийн эмч нар ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2017-06-09 17:16:02

Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газраас баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  энэ сарын 11-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод Улаанбаатараас нарийн мэргэжлийн эмч нар ирж үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийхээр болжээ.

Тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс зохион байгуулах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, яамны газар,хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцох аж.

Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн элэгний нарийн мэргэжлийн эмч, лабораторийн эмч, рентгений эмч, Хавдар судлалын үндэсний төвийн дотрын нарийн мэргэжлийн эмч, хүзүү толгойн нарийн мэргэжлийн эмч, эхоны эмч, Улсын гуравдугаар төв эмнэлгийн эхоны эмч, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч, Геронтологийн үндэсний төвийн эхо-ны эмч, нийгмийн ажилтан, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн арьс, харшлын нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийж, зөвлөмж өгнө. Харин иргэд  эрүүл мэндийн даатгалтайгаа ирж эмнэлгийн үйлчилгээ авч болно.  

Х.Эрдэнэбулган 

相关新闻