Амны хөндийн өвчлөл бага насны хүүхдүүдийн дунд эрчимтэй нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 4-5 өдрүүдэд тус аймгийн Цэнгэл сумд Норвегийн Тусламжийн Байгууллагын "Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх төсөл-2" төслийн дэмжлэгтэйгээр "Амны хөндийн эрүүл мэнд" сэдэвт бүсийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулагджээ.
Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын Мэдээлэл, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Е.Сауле мэдээллээ.
Уг зөвлөлдөх уулзалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудаас нийтдээ 45 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөллүүд оролцож, жил өнгөрөх тусам эрчимтэй нэмэгдэж буй амны хөндийн өвчнүүд, тэдгээрийг эмчлэх, урьдчилан сэргийлэх арга замуудын талаар зөвлөлдсөн байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгээс өгсөн мэдээгээр аймгийн хэмжээнд 0-5 насны хүүхдүүдийн 93 хувь, 6-15 насны хүүхдүүдийн 87 хувь, 15-18 насны хүүхдүүдийн 75 хувь нь шүд цоорох өвчнөөр өвчилдөг байна. Мөн тус эмнэлгийн шүдний кабинетээр үйлчлүүлсэн хүүхдүүдийн 57,3 хувийг цэцэрлэгийн насны хүүхдүүд эзэлж байгаа аж.
Амны хөндийн өвчлөлийн тархалт бага насны хүүхдүүдийн дунд эрчимтэй нэмэгдэж байгаа нь жил жилийн судалгааны үр дүнгээс харагдаж байгаа бөгөөд цоорлоос хамгаалах наалт, түрхлэг зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг 2 хүртэлх наснаас эхэлж хийх, хүүхдүүдэд шүдээ зөв угаалгаж хэвшүүлэх шаардлагатайг зөвлөлдөх уулзалтад оролцогсод онцолсон байна.

Ө.Нурболат