AСПАК-2017: JCI байгууллагын 2022 он хүртэлх ажлын төлөвлөгөөг гаргаснаар өндөрлөлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Олон улсын Жэй Си Ай /JCI/ байгууллагын дөрвөн том бүсийн уулзалтын нэг Ази-Номхон далайн чуулган “АСПАК-2017” /ASPAC/ Улаанбаатар хотноо энэ сарын 8-11 хүртэл дөрвөн өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан тус чуулганд 51 орны 3500 орчим залуу манлайлагч, бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж, оролцлоо. Дөрвөн өдрийн турш нийт 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулж, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн төрлийн асуудлаар форум, хэлэлцүүлэг хийв.
АСПАК-2017 чуулган нээлтийн ёслолоосоо эхлэн онцгой содон зүйлсээр дүүрэн, Монгол Улсынхаа ахуй уламжлал, урлаг соёл, зан заншил зэргийг танилцуулж, чуулганд оролцогч гадаадын иргэдийн нүдийг хужирласан юм. “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон “Welcome night” нээлтийн ёслолыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдын ивээл дор зохион байгуулсан. Мөн үүнээс гадна Хонконг, Малайз, Япон, Солонгос зэрэг орнууд өөр өөрсдийн онцлогийг харуулсан “Үндэсний үдэш”-ийг Соёл амралтын хүрээлэнд зохион байгуулав.

Албан ёсны арга хэмжээний хүрээнд Ерөнхий ассемблей 3, гишүүддээ зориулсан сургалт 16, албан ёсны 10, форум 5 зохион байгуулсан бөгөөд түүнчлэн бизнесийн худалдааны үзэсгэлэн 3, ёслолын арга хэмжээ 3, гала тоглолт 3 зохион явууллаа. Үүнээс хоёрыг нь “JCI Монгол” байгууллага зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын ногоон хөгжил, Монгол Улсад бизнес эрхлэх ямар бололцоо байгаа талаар хэлэлцсэн. Чуулганы төгсгөлийн өдөр буюу өнөөдөр JCI байгууллагын ирэх таван жилийн буюу 2022 он хүртэлх ажлынхаа төлөвлөгөөг хэлэлцэн баталснаар албан ёсны арга хэмжээ өндөрлөв. Мөн чуулганы үеэр Ази-Номхон далайн орнуудаас шилдгийн шилдэг байгууллага, төсөл хөтөлбөрийг 16 номинациар шалгаруулах “JCI Award” шагнал гардуулах ёслол болсон юм.
АСПАК уулзалтыг 1951 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд тухайн жилийн ажлаа дүгнэн, ирэх жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэн гаргадаг юм. Нийт дөрвөн бүс нутгийн хамгийн томд тооцогддог чуулган учраас JCI байгууллагын дэлхийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зөвлөхүүд, сенаторууд энэ удаад хүрэлцэн ирж оролцов.

JCI байгууллагад Монгол залуусын эзлэх байр суурь, манлайллын талаар JCI байгууллагын 2017 оны Тэргүүн дэд ерөнхийлөгч Марк Брайн Лим “Олон улсын JCI байгууллагад Монголын залуус маш идэвхтэй оролцдог. Ази-Номхон далайн бүс нутгийн чуулганыг эх орондоо зохион байгуулна гэдэг нь маш их бэлтгэл, зохион байгуулал, манлайлал шаарддаг. Энэ амаргүй ажлыг хийхээр зориглон авч, хоёр жилийн хугацаанд сайтар бэлтгэн амжилттай гүйцэтгэсэн нь Монгол залуусын манлайлал маш сайн байгааг харууллаа. АСПАК чуулганыг зохион байгуулснаар JCI байгууллагыг монгол залууст таниулсан давхар ач холбогдолтой болж өнгөрлөө. “JCI Монгол” байгууллагын залуус өнөөдрийг хүртэлх хугацаанд юу хийж гүйцэтгэсэн, ямар амжилттай манлайлж явааг харуулж чадлаа” гэсэн юм.
Монгол Улс JCI байгууллагын гишүүнээр элсч, “JCI Монгол” байгууллагыг 1992 онд үүсгэн байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл 300 гаруй төсөл хэрэгжүүлж, 1 тэрбум гаруй төгрөгийг нийгэмд зориулсан байна. Зөвхөн энэ онд 30 гаруй төсөл хэрэгжүүлж байгаа нь эхнээсээ дуусч байгаа юм. Тухайлбал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “JCI Garden” байгуулсан бол “Save life” төслийг ЭХЭМҮТ-тэй хамтран хэрэгжүүлж, дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээний жишиг тасгийг бүрэн тохижуулаад байна.
Хөгжлийн 26 жилийн түүхэндээ 13 салбартай, 800 гаруй гишүүнтэй болж, гишүүддээ танхимаар олгох боломжгүй манлайллын, бизнесийн зэрэг практик сургалтуудыг зохион байгуулах, гадаад болон дотоод харилцаа холбоог нь хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх орчныг бий болгож, төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа хувь хүний хөгжилд бодитой нөлөө үзүүлж буй юм. Мөн олон улсын арга хэмжээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, гишүүд дэлхийн JCI байгууллагад удирдах албан тушаал хашиж, дэлхийн нэг сая гаруй гишүүнийг манлайлахад гар бие оролцож иржээ.

JCI нь 100 гаруй жилийн түүхтэй, идэвхтэй иргэдийн төрийн бус байгууллага бөгөөд өдгөө дэлхийн 120 гаруй оронд салбартай, 200 мянга гаруй гишүүнтэй, саяас илүү дэмжигчтэй аж. Тус байгууллага нь товчхондоо бол эерэг өөрчлөлтийг бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох эрхэм зорилгын дор нэгддэг. JCI байгууллагын чуулга уулзалтыг Монгол Улсад ийнхүү амжилттай зохион явуулсан нь тус байгууллагад эзлэх манай улсын нэр хүнд, байр суурийг илтгэж, чуулганаар дамжуулан Монголын залуучуудын байр суурь олон улсад бэхжүүлэх, бизнес эрхлэх гарц боломжийг нээх, олон улсын манлайлагч залуустай хамтарч хөгжих, хамтарч ажиллах боломж, сүлжээг бий болгох, JCI-ийн гишүүн 120 гаруй оронд улсаа сурталчлах, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээнд шууд орлого оруулах гээд олон давуу талыг авч ирлээ.

Н.Гантуяа