Эрүүгийн дөрвөн хэргийг хянуулахаар прокурорт шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Авлигатай тэмцэх газраас 2017 оны зургадугаар сарын 5-9-ны өдөр гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 37 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс нэг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, зургаан гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлэв. Ажиллагаанд одоогоор 30 гомдол, мэдээллийг шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 42 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас дөрвөн эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлж, одоогоор 38 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр нэг хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ гэж АТГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан