Төрөх тасгийн засварын ажил 60 хувьтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн дотоод засварын ажлыг “Айсуй хөгжил” ХХК тавдугаар сарын 22-ноос эхлэн гүйцэтгэж буй. Энэ сарын 12-ны байдлаар ажлын явц 60 хувьтай болжээ.
Тус компани төрөх тасгийн нэг, хоёрдугаар давхрын нийт 1300 ам метр талбай буюу өрөөнүүдийн хана, тааз, давхар хоорондын шатны хэсгийг хусаж цэвэрлэж, хоёр дахин замаск түрхэж засварлаж буй. Засварын ажлыг орон нутгийн 116 сая төгрөгийн төсөвт өртгөөр хийхээр гэрээлсэн бөгөөд одоогийн байдлаар урьдчилгаа төлбөр авалгүйгээр өөрсдийн хөрөнгөөр гэрээт ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Гүйцэтгэгч компани зургадугаар сарын 22-нд засварын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Харин засвар хийсний дараа төрөх тасагт эх нярайн эрчимт эмчилгээний өрөөг шинээр тохижуулах шаардлага гарчээ. Учир нь төрөх тасаг гурван давхарт, харин нярайн эрчимт эмчилгээний тасаг нь нэг давхрын яаралтай тусламжийн тасгийн дэргэд байдаг аж.
Тиймээс эх, нярайн эрчимт эмчилгээний тасгийг төрөх тасгийнхаа дэргэд байхаар тохижуулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээнд ахиц гарна гэж албаныхан үзжээ. Нярайн эрчимт эмчилгээний өрөөнд амьсгалын аппарат, ширээ сандал, нярайн дулаацуулах ширээ, сорох аппарат гээд шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулна.

Х.Эрдэнэбулган