Нэгдсэн эмнэлэг авто зам, явган хүний зам, машины зогсоолтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн зүүн талын авто машин зогсдог хэсэгт хатуу хучилттай авто зам, зогсоол, явган хүний зам барих ажлыг орон нутгийн өмчит “АЗЗА” компани барьж дуусчээ.
Нийт 1.5 км замын ажлыг Замын сангийн 48 сая төгрөгийн хөрөнгөөр нэг сарын хугацаанд барив. Нэгдсэн эмнэлгийн урдуур өнгөрөх хатуу хучилттай төв замаас хойш нь гарц гарган сэтэлж эмнэлгийн зүүн талаар чиглүүлэн тавьсан зам, 15 машин багтах зогсоол, 300 метр квадрат явган хүний замыг удахгүй улсын комисс хүлээн авахаар болсон аж.