Нарийн мэргэжлийн эмч нар хавдрын 11 тохиолдол илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газраас баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 11-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод Улаанбаатараас нарийн мэргэжлийн эмч нар ирж үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийсэн.
Эмч болон эмнэлгийн ажилтнууд нийт 1176 хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж шинжилгээгээр сүрьеэгээр өвдсөн гурван хүнийг, сүрьеэтэй байж болзошгүй таван хүнийг, хавдраар өвчилсөн 11 хүнийг, элэгний с вирустэй 13, в вирустэй 10 хүнийг тус тус илрүүлж цаашид эмчилгээнд хамруулах, эмчлүүлэх болон шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгсөн байна.
Зөвхөн эхо үзлэгийг дөрвөн газарт, арьс харшлын үзлэгийг гурван эмч, хавдрын чиглэлээр хоёр эмч, элэгний чиглэлээр нэг эмч тус тус үзлэг хийж зөвлөмж өгчээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн элэгний нарийн мэргэжлийн эмч, лабораторийн эмч, рентгений эмч, Хавдар судлалын үндэсний төвийн дотрын нарийн мэргэжлийн эмч, хүзүү толгойн нарийн мэргэжлийн эмч, эхоны эмч, Улсын гуравдугаар төв эмнэлгийн эхоны эмч, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч, Геронтологийн үндэсний төвийн эхо-ны эмч, нийгмийн ажилтан, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн гээд 26 эмч иргэдэд үйлчилсэн байна.
Дашрамд дурдахад аймгийн Нэгдсэн эмнэлгийн хавдрын эмч жирэмсний амралттай байгаа бөгөөд хавдрын төрлийн тусламж үйлчилгээ одоогоор хийгдэхгүй байгаа аж.

Х.Эрдэнэбулган