Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар,Т.Чимгээ нарын шүүх хурал ирэх баасан гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-13 12:12:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хохироосон хэргээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дээд шүүхээр хэлэлцэх хурал энэ сарын 16-ны өдөр буюу баасан гарагийн  09.00 цагт болох тов гарсныг мэдээллээ. Өнгөрөгч гуравдугаар сарын 14-ний өдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл тэдэнд 24-25 жилийн хорих ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Гэвч тэд дахин давж заалдаад байгаа юм. С.Зориг агсны амь насыг хохироосон гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр  шүүхээс 24-25 жилийн хорих ял оноон ялыг гянданд эдлүүлж байна.

Ж.Батсайхан
相关新闻