Мах сүүний анхдугаар аян зохион байгуулах төлөвлөгөө батлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд улсын хэмжээнд “Мах сүүний анхдугаар аян” зохион байгуулахаар төлөвлөсөн.
Дээрх аяныг хэрэгжүүлэх зорилго бүхий ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталсан улсын хэмжээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг үндэслэж Дорноговь аймагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг аймгийн Засаг дарга 421 дүгээр захирамжаараа баталжээ.
Төлөвлөгөөнд жижиг дунд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг зорилтыг тусгасан байна. Аймгийн ХХААГ-аас хөдөө аж ахуй чиглэлийн экологийн цэвэр бүтээгдэхүүний тоо хэмжээг өсгөх, нэмэгдүүлэх чиглэлээр орон нутагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр аж ахуй нэгж, иргэдийн дунд хэлэлцүүлэхээр бэлтгэж буй.
Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөх, брэнд бүтээгдэхүүн гарган авах зорилгоор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны хуралдаанаар баталсан “Говийн хонины мах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Аймгийн ХХААГ-аас улсын Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулж говийн хонины махны амт чанарыг судлах, махны ашиг шим, чанарыг баталгаажуулах, зах зээлд гаргах ажлыг хэрэгжүүлэхээр нийт 30 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвлөсөн аж. Үүний 15 сая төгрөгийг эхний удаа судалгааны ажилд зарцуулахаар төлөвлөжээ.

Х.Эрдэнэбулган