Хаврын тариалалт 30 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-13 13:08:16
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-ны байдлаар Дорноговь аймагт хаврын тариалалтын ажил  30 гаруй хувьтай байна.
Тус аймаг энэ жил тариалан эрхлэх газрыг нэмэгдүүлэхээр нийт 116 га газарт тариалалт хийснээс одоогийн байдлаар төмс 17.7 га-д, хүнсний ногоо 23 га-д тус тус тариалжээ.
Энэ хавар Дорноговь аймагт цаг агаар тааруу, шороон шуурга ихтэй байсан тул тариалалт оройтсон гэж тариаланчид ярив. Тариалангийн гол бүс нутаг болох Эрдэнэ суманд  30 гаруй га-д тариалалт хийхээс12.5 га-д, Сайншанд суманд 35.5 га-д тариалалт хийхээс 11.5-га-д, Даланжаргалан суманд 16 га-д тариалалт хийхээс 5.10 га-д тус тус тариалалт хийжээ.
Х.Эрдэнэбулган 
相关新闻