Сайншандын зарим айл эрчим хүчний шугамд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-13 16:36:27
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөв, долдугаар багийн 70 гаруй өрх айл 04 квт-ын эрчим хүчний шинэ шугамаас цахилгаан хэрэглээгээ хангах боломж бүрдлээ.
Шинээр байгуулагдсан долдугаар багийн зарим айл өрх болон дөрөвдүгээр багийн зарим айл эрчим хүчинд холбогдоогүй байсан бөгөөд айлууд нэгнээсээ утас татаж цахилгаан авдаг байсан нь эрчим хүчний хүчдэлийг унагах, ачаалал үүсгэх, улмаар цай хоолоо хийж чадахгүй байдалд хүрэх байдал гардаг байжээ.
Дээрх айл өрхийг эрчим хүчээр хангах ажлыг  "Цацрах цог" ХХК 81.8 сая төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна.
Дашрамд дурдахад Дорноговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, эрчим хүчний үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг тусгасан байна. 
Х.Эрдэнэбулган
相关新闻